Posted in Магтан дуу

Христийн магтан дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (Дууны үгтэй)

Христийн магтан дуу “Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг” (Дууны үгтэй)
Хүнд хайртай учраас аврахын тулд
Бурхан эцсийн өдрүүдэд махбод болдог.
Хайрандаа хөтлөгдөн Тэр өнөөдрийн ажлыг хийдэг.
Энэ нь хайрын үндсэн дээр хийгддэг.
Эвдэрч, завхарсан хүмүүсийг аврахаар
Бурхан махбодтой болж, гутамшиг амсдаг.
Энэ их шаналлыг Тэр тэсвэрлэдэг.
Ахин дахин, Тэр хэмжээлшгүй их хайраа харуулдаг.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг. Өө… өө…

Бурханы үг хүнийг эдгээн зоригжуулдаг.
Үг нь шүүж, харааж, илчилж, амладаг.
Түүний үг юу ч гэсэн, тэдгээр нь хайраас гардаг.
Энэ бол Түүний ажлын мөн чанар.
Яагаад ийм олон хүн ойроос дагана вэ?
Яаж тэд ийм эрч хүчтэй байна вэ?
Бурханы хайр, авралыг тэд бүгд харсан.
Бурханы цаг төгс.
Тэр хэзээ ч хүн төрөлхтний төлөө хойшлуулдаггүй.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг.

Хүн өөрийгөө хэнээс ч илүү хайрладаг гэж боддог.
Гэвч энэ нь ямар хайр вэ?
Бурханы хайр хамгийн бодит гэдгийг чи мэдэрнэ.
Хэрэв Бурхан махан бие болоогүй,
хүнийг чиглүүлэн хамт амьдраагүй бол
Бурханы хайрыг мэдэхэд хэцүү байх байсан.
Бурхан ямар ч сүнс бүү төөрөөсэй гэж хүсдэг.
Хувь заяа нь ямар байхыг хүн тоодоггүй.
Амиа хэрхэн эрхэмлэхээ хүн мэддэггүй.
Гэвч Бурхан мэддэг.
Зөвхөн Тэр л хүнийг хайрладаг.
Тийм ээ, зөвхөн Бурхан хүнийг хайрладаг.
Тийм ээ, Тэр хайрладаг.
Тэр үнэхээр хүнийг хайрладаг.
Тэр үнэхээр хүнийг хайрладаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Чуулганы Амьдралын тухай кинонууд

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)
Лу Шиу’энь Хятад дахь гэр чуулганы номлогч байлаа. Тэрээр шашны пасторууд, ахлагчдын түгээсэн буруу ойлголтод итгэн, “Эзэн Есүс хүний нүглийг аль хэдийн уучилсан, Эзэнд итгэдэг хүмүүс үргэлж аврагдах болно. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй” хэмээн зүтгэсэн хэвээр байв. Тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг ахин дахин эсэргүүцэж, голсоор байлаа…
Гэвч санаанд оромгүй тохиолдлоор пастор хүмүүсийн өмнө тодорхой байдлаар аяглаж, нүднээс далдуур жинхэнэ нүүр царайгаа харуулж байсныг олж мэдэх боломж түүнд олдож, тэрээр пасторыг ямар гээч хоёр нүүртэн байсныг харж чадав. Тэр үед түүнд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ иржээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай түүнд тэвчээртэйгээр нөхөрлөж, гэрчлэл хийсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгсийг сонссоныхоо дараа тэрээр аврагдах, бүрэн аврал хүртэх хоёрын хоорондох ялгааны тухай үнэнийг ойлгож, урьд нь түүний дагадаг байсан үзэл хүний төсөөллөөс үүдсэн ба Бурханы ажлын бодит байдалтай нийцдэггүй гэдгийг ухаарч чаджээ. Иймээс тэрээр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч түүний пастор энэ тухай мэдмэгцээ Лу Шиу’энийг яллаж, хаяхад итгэгчдийг турхирч, тэр бүү хэл түүнийг гэр бүлийнхнээр нь дарамтлуулна… Лу Шиу’энь зовлонд унан, бүр яахаа мэдэхээ байв. Эцэст нь тэрээр Төгс Хүчит Бурханы үгсээс үнэнийг ойлгож чадсан бөгөөд шашны ертөнц дэх өөрийнх нь пастор антихристийн чөтгөрлөг уг чанараар үнэнийг үзэн яддаг хоёр нүүртэн, Бурханы дайсан байсныг харж чаджээ. Лу Шиу’энь бүрэн сэрж, пасторынхаа заль мэх, хяналтаас татгалзана. Тэрээр үнэнийг хөөж, бүрэн аврал хүртэх замыг сонгон, Төгс Хүчит Бурханыг дагажээ…

Posted in MV

Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон” (MV)

Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон” (MV)
Биднийг чиглүүлдэг Бурханы зам хэзээ ч дардан байдаггүй.
Бартаа саадаар дүүрэн, тахир муруй зам байдаг.
Зам бартаатай байх тусмаа зүрхэн дэх хайрыг маань
илүү илчилж чадна гэж Тэр бидэнд хэлдэг.
Бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй.
Бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй.

Өөрийнхөө туршлагаар би олон замаар алхсан.
Алхсан тэр замууд маань аюул, бартаатай байсан.
Асар их зовж шаналан, заримдаа цөхрөнгөө барсан ч
Бурханы чиглүүлсэн зам энэ гэдэгт би итгэдэг.
Иймээс зовлонгоо тэвчин цааш явсаар л байдаг.
Энэ бол Бурханы тогтоосон зүйл.
Иймээс хэн ч зайлсхийж чадахгүй.
Түүнээс би ямар ч ерөөл хүсдэггүй.
Бурханы хүслийн дагуу, алхах учиртай замаараа алхаж чаддаг байхыг л би хүсдэг.
Би бусадтай адилхан баймааргүй байна,
бусдын явдаг замаар алхмааргүй байна.
Би зориулалтаа гүйцэтгэх замыг сонгож,
эцсийг нь хүртэл алхана.

Хүн хэчнээн зовох ёстойг,
хэр хол явахыг Бурхан урьдчилан тогтоосон,
харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
Хүн хэчнээн зовох ёстойг,
хэр хол явахыг Бурхан урьдчилан тогтоосон,
харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
Бурхан урьдчилан тогтоосон, харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Дэлгэрэнгүй Үзэх:

Magtan duu “Бүх үндэстнээс гаралтай Бурханы ардууд нэг болж, санаа сэтгэлээ илэрхийлдэг ” MV

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Posted in Магтан дуу

Христийн магтан дуу “Бурханы ерөөлд хандах Иовын хандлага” (үгтэй)

Христийн магтан дуу “Бурханы ерөөлд хандах Иовын хандлага” (үгтэй)
Эзэмшдэг бүхэн нь өөрийнх нь гараар бий болоогүй,
Бурханаас өгөгдсөн гэж Иов сэтгэлдээ итгэсэн.
Ерөөлийг тэр завшин ашиглах зүйл гэж хараагүй,
харин баримтлах ёстой замаа
амьдралынхаа зарчмаа болгосон.
Бурханы хайрласан ерөөлөөс болж,
Иов хэзээ ч наргиж, ихээр зугаацаагүй ээ.
Байнга эдэлдэг ерөөлөөсөө болж
Бурханы замыг үл тоож, нигүүлслийг нь мартаагүй ээ.

Иов Бурханы ерөөлийг дээдлэн, тэдгээрт талархсан.
Гэхдээ тэдгээрт ташуураагүй, илүү ихийг ч хайгаагүй.
Ерөөлийн төлөө тэр хэзээ ч, юу ч хийгээгүй,
Бурханы ерөөлийг алдаж,
тэдгээрээр дутах вий гэж зовниогүй, өө.
Бурханы хайрласан ерөөлөөс болж,
Иов хэзээ ч наргиж, ихээр зугаацаагүй ээ.
Байнга эдэлдэг ерөөлөөсөө болж
Бурханы замыг үл тоож, нигүүлслийг нь мартаагүй ээ.
Өө, өө, өө.
Бурханы хайрласан ерөөлөөс болж,
Иов хэзээ ч наргиж, ихээр зугаацаагүй ээ.
Байнга эдэлдэг ерөөлөөсөө болж
Бурханы замыг үл тоож, нигүүлслийг нь мартаагүй ээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Магтан дуу

Христийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” (Дууны үгтэй)

Христийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” (Дууны үгтэй)
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварч чадна.
Бие махбодтой Бурхан
хүний чадахгүй ажлыг хийж чаддаг.
Учир нь Түүний дотоод мөн чанар хүнийхтэй адилгүй.
Ялгамж чанар нь хүнийхээс өөр тул
Тэр хүнийг авардаг.
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварна.

Бие махбодтой Бурхан хүнтэй ижил боловч,
ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал.
Учир нь Тэр Бурханы Сүнсний чадахгүй ажлыг хийдэг.
Бурханыг илүү сайн гэрчилж, хүнийг бүрэн олдог.
Энэ махбод нь хэвийн бас энгийн боловч
хүн төрөлхтний төлөөх Түүний хувь нэмэр, утга учир нь
Түүнийг илүү үнэ цэнэтэй, эрхэм болгодог.
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Энэ махбодын үнэ цэнэ, ач холбогдол нь
хэний ч тооцож чадахгүй, тооцож чадахгүй зүйл билээ.

Энэ махбод Сатаныг шууд сөнөөж чадахгүй ч,
Түүний ажил үүнийг ялж, хүнийг байлдан дагуулж,
Сатаныг ноёрхолдоо бүрмөсөн, бүрэн дүүрэн оруулдаг.
Бурхан хүнийг аварч, Сатаныг ялж чадна.
Учир нь Тэр махбод болдог.
Тэр Сатаныг шууд устгадаггүй ч,
Сатаны ялзруулсан хүнийг байлдан дагуулж,
ажиллахын тулд махбод болдог.
Ийнхүү Тэр бүтээлүүдэд Өөрийгөө илүү сайн гэрчилж,
ялзарсан хүнийг авардаг.
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний
чадахгүй ажлыг хийж,
энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах
ялзарсан хүнийг аварна.

Бурхан махбод болсон биеэрээ Сатаныг ялж,
улам илүү агуу гэрчлэл хийдэг.
Энэ нь Бурханы Сүнс шууд Сатаныг сөнөөхөөс
илүү үнэмшилтэй.
Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал,
учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ.
Махбодтой Бурхан хүнд Бүтээгчийг мэдэхэд нь,
бүтээлүүдийн дунд
Түүнийг илүү сайн гэрчлэхэд нь тусална.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна …

Posted in Магтан дуу

Христийн магтан дуу “Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн” (Дууны үгтэй)

Христийн магтан дуу “Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн” (Дууны үгтэй)
Нэг л өдөр чи
Бүтээгч цаашид нууцлаг байхаа больсныг мэдрэнэ,
Тэр хэзээ ч чамаас нуугдаж байгаагүй,
хэзээ ч чамаас нүүрээ нуугаагүй,
Тэр ямар ч үед чамаас хол байгаагүй,
Тэр цаашид чиний өдөр шөнөгүй санагалзавч
мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш.
Тэр үнэхээр чамайг бүх талаар чинь хамгаалж,
амийг чинь тэтгэн, хувь тавиланг чинь удирддаг.
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй,
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй,
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг.
Тэр чиний бүх зүйл, Цор ганц.

Тийм л Бурхан чамд Түүнийг хайрлан хүндэлж,
Түүнийг бишрэн, Түүнтэй ойртох боломжийг өгдөг.
Түүнийг алдах вий гэхээс эмээдэг болж,
нуруугаа эргүүлэн дуулгаваргүй болж,
Түүнээс холдох хүсэлгүй болгодог.
Чи зөвхөн Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байж,
Түүний чамд өгсөн бүхний ачийг хариулж,
Түүний ноёрхолд захирагдахыг хүсдэг болно.
Чи ахиж Түүний удирдлага,
халамж, хамгаалалтаас татгалзахгүй.
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй,
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй,
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг.
Тэр чиний бүх зүйл, Цор ганц.

Чи ахиж Түүний дээд эрх мэдлийн, зохицуулалтыг сөрөхгүй.
Чиний хүсэл Түүнийг дагаж, Түүнтэй хамт байх билээ.
Чиний хүсэл бол Түүнийг цор ганц aмь,
Эзэн, Бурхан гэж хүлээн авах билээ.
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй,
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй,
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг.
Тэр чиний бүх зүйл, Цор ганц.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

 

Хамгийн их үзсэн:

Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics Video

Posted in Магтан дуу

Христийн магтаалын дуу “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” (үгтэй)

Христийн магтаалын дуу “Бурханы гэсгээлт, шүүлт бол хайр гэдгийг мэдээрэй” (үгтэй)

Гэсгээлт, шүүлт нь хүний нүгэл,
махан биеийг шийтгэх зорилготой
цэвэршүүлэлт, өршөөлгүй илчлэлт боловч
энэ ажлын юу ч хүний махан биеийг яллаж,
сөнөөх зорилгогүй.
Үгийн хатуу чанд илчлэлт нь
чамайг зөв замд хөтлөхийн тулд байдаг.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.

Бурханы ажил чамайг хэвийн амьдруулдаг,
чиний хүрч чадах зүйл билээ.
Ямар ч хүнд ачааг чамд өгөхгүй.
Ажил нь чиний хэрэгцээ, сул тал,
бодит биеийн хэмжээнд таардаг.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.

Энэ ажлыг ойлгож чадахгүй бол чи урагшлахгүй.
Авралд тайтгар, чи ойлгож сэнхрэх ёстой.
Одоо чи тодорхой харж чадахгүй ч,
Бурхан чамд хатуу хандаж, үзэн ядсандаа
чамайг шүүдэг юм шиг санагдаж болох ч,
энэ нь Бурханы хайр, хамгаалалт билээ.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
Чи одоо тодорхой харах ёстой, тодорхой харах ёстой.
Шүүлтийн утга учрыг мэдэж, олон үзэл бодлоо орхи.
Байлдан дагуулах ажлын утга учрыг мэд.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Магтан дуу

Магтаал ба мөргөлийн дуу | Бурханы эрх мэдэл цор ганц | Lyrics Video

Магтаал ба мөргөлийн дуу | Бурханы эрх мэдэл цор ганц | Lyrics Video
Бурханы эрх мэдэл хосгүй;
Түүний тусгай илэрхийлэл, мөн чанар,
бүтээгдсэн болон үл бүтээгдсэн бүхэнд заяадаггүй.
Бүтээгч л ийм эрх мэдэлтэй.
Хосгүй Бурхан ийм мөн чанартай.
Бурхан бүхнийг бүтээсэн, бүгдийг Тэр захирдаг.
Тэр хэсэгхэн гараг, бүтээл,
хүн төрөлхтнийг захирдаггүй.
Харин Тэр оддоос эхлэн өчүүхэн эс хүртэл
том, жижиг үзэгдэх, үл үзэгдэх бүхнийг
өөр хэлбэрт оршдог бүх оршихуйг
хүчит гартаа атгадаг.
Бурхан “бүхнийг” удирддаг гэсэн үг билээ.

Бурханы эрх мэдлийг ойлгоход хэцүү ч
бүгд хийсвэр биш.
Энэ нь хүнтэй минут тутам, өдөр болгон байдаг тул
хэрхэн бодитойг нь хүн харж, мэдэрдэг.
Энэ бодит баримт нь Бурханы эрх мэдэлтэйг баталж,
хүмүүст зөвхөн Бурхан эрх мэдэлтэйг ойлгуулдаг.
Бурхан бүхнийг бүтээсэн, бүгдийг Тэр захирдаг.
Тэр хэсэгхэн гараг, бүтээл,
хүн төрөлхтнийг захирдаггүй.
Харин тэр оддоос эхлэн өчүүхэн эс хүртэл
том, жижиг үзэгдэх, үл үзэгдэх бүхнийг
өөр хэлбэрт оршдог бүх оршихуйг
хүчит гартаа атгадаг.
Бурхан “бүхнийг” удирддаг гэсэн үг билээ.
Энэ бол Өөрийн эрх мэдэл, Өөрийн бүрэн эрх,
хуулиар захирдаг Бурханы цар хүрээ юм.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Хамгийн их үзсэн:

Христийн сүмийн шинэ дуу “Хүн Өөрийг нь мэдэж, ойлгож чадна гэж Бурхан найддаг” (lyrics)

Цаг хугацаа” Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу (lyrics)