Posted in Магтан дуу

Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачсан” Praise and worship

Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачсан” Praise and worship

Бурханы ажил бүх орчлон ертөнцийг удирдаж, Мөн зүүнээс баруун руу цахилгаан цахилна. I Бурхан ажлаа харь үндэстнүүдэд түгээдэг. Түүний алдар орчлон ертөнцийг гэрэлтүүлдэг. Хүсэл нь тарсан хүмүүст биеллээ олж, Бүгд Түүнээр удирдуулж, даалгавраа биелүүлнэ. Одоо Тэрээр шинэ эринд орж, Бүх хүнийг өөр ертөнц рүү аваачина. Энэ бол шинэ эрин билээ. Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж, Таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд Шинэ ажлыг авчирсан. Энэ бол шинэ эрин билээ. II Бурхан “эх нутагтаа” эргэн ирэхдээ Төлөвлөгөөнийхөө өөр хэсгийг эхлүүлсэн, Ингэснээр хүн Түүнийг илүү гүн мэдэх юм. Бурхан ертөнцийг бүхэлд нь авч үздэг. Тэр ажлаа гүйцэтгэх зөв цагийг хардаг. Тэр энд тэнд яаравчилж, хүн дээр шинэ ажил хийдэг. Энэ бол шинэ эрин билээ. Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж, Таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд Шинэ ажлыг авчирсан. Энэ бол шинэ эрин билээ. III Агуу улаан лууны үндэстэнд Бурхан төсөөлшгүй ажлыг хийж, Хүмүүсийг салхинд найгуулав. Салхи үлээхэд олонх нь чимээгүй туугдана. Энэ бол Бурханы цэвэрлэх “үтрэмийн талбай”, Энэ бол Түүний хүсэж буй төлөвлөгөө. Энэ бол шинэ эрин билээ. Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж, Таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд Шинэ ажлыг авчирсан. Энэ бол шинэ эрин билээ. Энэ бол шинэ эрин, Энэ бол шинэ эрин, Энэ бол шинэ эрин билээ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Хүний төгсгөлийг хэн тогтоодог вэ?

Хамгийн чухал бас нэг зүйл байдаг бөгөөд тэр нь Бурханд хандах та нарын хандлага юм. Энэ хандлага бол маш чухал! Энэ нь та нарыг эцсийн эцэст сүйрэл рүү явах уу, эсвэл та нарт зориулж Бурханы бэлтгэсэн гайхалтай хүрэх газар луу явах уу гэдгийг шийддэг. Хаанчлалын эрин үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ 20 жилийн хугацаанд та нарын зүрх сэтгэл өөрийнхөө зан төлөвийн талаар жаахан хайнга хандаж байсан байх. Гэвч Бурхан зүрх сэтгэлдээ хүн нэг бүрийн талаар бодит, үнэн бүртгэл хийчихсэн.
“Хүний төгсгөлийг хэн тогтоодог вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Бурханы хандлагыг ойлгож, Бурханы талаарх бүх буруу үзлийг орхих нь

Та нарын одоо итгэж байгаа энэ Бурхан ямар төрлийн Бурхан болохыг та нар хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Муу хүн муу зүйл хийж буйг хараад Тэр дургүйцдэг үү? (Тэр дургүйцдэг.) Мэдлэггүй хүмүүсийн алдааг харахдаа Тэр ямар хандлагатай байдаг вэ? (Гунигтай.) Түүний тахилыг хүмүүс хулгайлж байхыг харахдаа Тэр ямар хандлагатай байдаг вэ? (Тэр тэднийг жигшдэг.) Энэ бүгд маш ойлгомжтой, тийм үү? Хүн Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй байж, үнэнийг огт эрэлхийлэхгүй байхыг харахдаа Бурхан ямар хандлагатай байдаг вэ? Энэ талаар та нар тодорхой ойлгоогүй байна, тийм үү? Хайхрамжгүй байдал бол нүгэл болох хандлага биш бөгөөд энэ нь Бурханд халдаж байгаа хэрэг биш. Үүнийг алдаа эндэл гэж тооцох ёсгүй гэж хүмүүс итгэдэг. Тэгвэл чи Бурханы хандлагыг юу гэж бодож байна вэ? (Тэр үүнд хариу үзүүлэхийг хүсдэггүй.) Хариу үзүүлэх хүсэлгүй байх—энэ ямар хандлага вэ? Бурхан энэ хүмүүсийг дорд үзэж, үл тоомсорлоно! Бурхан энэ хүмүүст хүйтэн хөндий хандаж харьцана. Гэгээрэл, гэрэлтүүлэлт, цохилт, эсвэл сахилгажуулалт зэрэг ямар ч ажлыг тэдэн дээр хийлгүйгээр тэднийг үл ойшоох нь Түүний арга барил юм. Ийм төрлийн хүн ердөө л Бурханы ажилд тооцогддоггүй. Түүний зан чанарыг уурлуулж, захиргааны зарлигт нь халддаг хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Туйлын их жигшил зэвүүцэл! Бурханы зан чанарыг хилэгнүүлсэндээ гэмшдэггүй хүмүүст Бурхан туйлын их хилэгнэдэг. “Хилэгнэсэн” гэдэг нь зөвхөн мэдрэмж, сэтгэлийн байдал юм; энэ нь тодорхой хандлагыг төлөөлж чадахгүй. Гэхдээ иймэрхүү мэдрэмж, сэтгэлийн байдал нь энэ хүнд төгсгөл авчирна: Энэ нь Бурханыг туйлын их зэвүүцлээр дүүргэнэ! Энэ туйлын их зэвүүцлийн үр дагавар юу вэ? Энэ нь Бурхан энэ хүнийг нэг тийш тавиад, одоохондоо тоолгүй орхих явдал юм. Залхаан цээрлүүлэлтийн үеэр Тэр тэдний шийтгүүлэхийг хүлээх болно. Энэ юу бодогдуулж байна вэ? Энэ хүнд төгсгөлбас л байх уу? Бурхан энэ төрлийн хүнд төгсгөл өгөх гэж хэзээ ч зориогүй! Иймээс Бурхан энэ төрлийн хүнд одоогоор хариу үзүүлэхгүй байгаа нь хэвийн хэрэг бус уу? (Тийм.) Энэ төрлийн хүн одоо хэрхэн бэлтгэх ёстой вэ? Тэд өөрсдийн зан авир болон үйлдсэн муу үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг үүрэхэд бэлтгэх хэрэгтэй. Энэ бол энэ төрлийн хүнд барьж буй Бурханы хариу юм. Иймээс Би одоо энэ төрлийн хүнд: Хий мөрөөдөлтэй цаашид битгий зууралд, мөн аз завшаанд найдах бодол бүү өвөрлө хэмээн тодорхой хэлж байна. Бурхан хүмүүст үргэлж хүлээцтэй хандахгүй; Тэр тэдний гэм буруу, дуулгаваргүй байдлыг үргэлж тэсвэрлэхгүй. Зарим хүн: “Би иймэрхүү цөөн хэдэн хүн харсан. Тэднийг залбирах үед ялангуяа Бурхан сэтгэлийг нь хөдөлгөж, тэд гашуунаар уйлдаг. Ер нь тэд бас маш их аз жаргалтай байдаг; Бурхан тэдэнтэй хамт байгаа мэт, тэдэнд Бурханы удирдамж байгаа мэт харагддаг” гэдэг. Энэ үгийг дураараа бүү ярь! Гашуунаар уйлж байгаа гэдэг нь заавал Бурхан сэтгэлийг нь хөдөлгөсөн юм уу, эсвэл Бурхан түүнтэй хамт байгаа гэсэн үг биш, тэдэнд Бурханы удирдамж байгаа гэсэн үг бүр ч биш. Хэрвээ хүмүүс Бурханыг уурлуулбал Бурхан тэднийг удирдан чиглүүлсээр байх уу? Товчхондоо, Бурхан хэн нэгнийг таягдаж, орхихоор шийдсэн бол тэр хүн аль хэдийн төгсгөлгүй болдог. Залбирах үедээ тэд өөртөө хэчнээн сэтгэл хангалуун байх нь, зүрх сэтгэлдээ Бурханд хэчнээн их итгэдэг байх нь хамаагүй; энэ нь нэгэнт чухал биш болсон байдаг. Чухал зүйл бол Бурханд ийм итгэл хэрэггүй, Бурхан ийм хүнийг аль хэдийн жигшин голсон бөгөөд ирээдүйд тэднийг хэрхэн шийдвэрлэх нь ч бас чухал биш. Юу чухал вэ гэвэл, энэ хүн Бурханыг уурлуулах тэр мөчид төгсгөл нь хэдийн тогтоогддог. Хэрвээ Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй гэж шийдсэн бол тэд шийтгүүлэхээр үлддэг. Энэ бол Бурханы хандлага юм. “Бурханы хандлагыг ойлгож, Бурханы талаарх бүх буруу үзлийг орхих нь” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Магтан дуу

Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics )

Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics ) “Чуулганы магтан дуу “Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг” ( lyrics )” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Hайрал дуу

Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship

Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship

Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө Чи үүргээ гүйцэтгэж эхэлдэг.
“Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Нэгэн бодитой асуулт хүмүүсийн янж бүрийн ичиж зовсон байдлыг ил болгодог

Бүх хүний дундаас хамгийн эмгэнэлт төгсгөлтэй өөр төрлийн хүн байдаг. Эдгээр нь Миний хамгийн дурдах дургүй хүмүүс юм. Энэ хүн Бурханы шийтгэлийг авч байгаа учраас, эсвэл тэдэнд тавих Бурханы шаардлага хатуу бөгөөд тэд эмгэнэлт төгсгөлтэй учраас эмгэнэлтэй биш юм. Харин тэд үүнийг өөрсдөдөө хийдэг учраас эмгэнэлтэй бөгөөд энэ нь: “Тэд булшныхаа нүхийг малтдаг” гэдэг шиг л юм. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ хүн зөв замаар алхдаггүй ба өөрийн төгсгөлийг урьдчилан илчилсэн. Бурхан ийм хүнийг Өөрийн жигшил зэвүүцлийн хамгийн гол бай гэж үздэг. Хүмүүсийн хэлдгээр эдгээр нь бүх хүнээс хамгийн эмгэнэлтэй нь юм. Ийм хүн Бурханыг дагаж эхлэхдээ маш урам зоригтой байдаг; тэд олон төлөөс төлдөг; Бурханы ажлын төлөв байдлын талаар тэд сайн санал бодолтой байдаг; тэд өөрсдийн ирээдүйн тухайд мөрөөдлөөр дүүрэн байдаг; тэд Бурханд нэн итгэлтэй байж, Бурхан хүнийг бүрэн төгс болгож, хүнд гайхалтай сайхан хүрэх газар авчирч чадна гэж итгэдэг. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар энэ хүн дараа нь Бурханы ажлын замналаас зугтдаг. Энэ хүн зугтдаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд баяртай гэж хэлэлгүйгээр, дуу чимээгүй алга болдог гэсэн үг юм. Тэд үг дуугүй явдаг. Хэдийгээр ийм хүн Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч үнэндээ Бурханд итгэх замд үндсээ ерөөсөө суулгаагүй байдаг. Тийнхүү тэд өчнөөн урт хугацаанд итгэсэн мөртлөө Бурханаас нүүр буруулж бас л чаддаг. Зарим хүн бизнес эрхлэхээр явдаг, зарим хүн өөрийнхөөрөө амьдрахаар явдаг, зарим нь баяжихаар явдаг, зарим нь гэрлэж, хүүхэдтэй болохоор явдаг … Явсан хүмүүсийн дунд мөс чанар нь гэнэт хөдлөн буцаж ирэхийг хүсдэг хүмүүс байдаг ба өчнөөн олон жилийн турш энэ дэлхийн урсгалыг даган ихэд бүтэлгүй амьдардаг өөр хүмүүс байдаг. Эдгээр зорилгогүй амьдрагчид нь маш их зовлон амсдаг бөгөөд энэ дэлхийд амьдрах нь хэтэрхий зовуурьтай, мөн Бурханаас салж болохгүй гэж тэд итгэдэг. Тэд гай гамшгаас зугтаж, эсвэл аврагдаж, гайхалтай сайхан хүрэх газарт очихын тулд Бурханы гэрт буцаж очиж, тайтгарал, амар амгалан, баяр хөөр олж авч, Бурханд үргэлжлүүлэн итгэхийг хүсдэг. Учир нь, энэ хүмүүс Бурханы хайр бол эцэс төгсгөлгүй бөгөөд Бурханы нигүүлсэл дундаршгүй, дуусашгүй гэж итгэдэг. Хүн юу хийсэн байх нь хамаагүй, Бурхан тэднийг уучилж, тэдний өнгөрснийг тэвчих ёстой гэж итгэдэг. Энэ хүмүүс буцаж ирээд үүргээ биелүүлэхийг хүсэж байгаагаа хэлдэг. Цаашлаад зарим хүн өөрсдийн зарим эд зүйлсийг хүртэл чуулганд өгдөг ба иймэрхүү арга замаар Бурханы гэрт буцаж очихыг хүсдэг. Ийм хүнд хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан тэдний төгсгөлийг хэрхэн тогтоох ёстой вэ? Чөлөөтэй ярьцгаа. (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээж авна гэж бодож байсан, гэхдээ яг одоо үүнийг сонссоны дараа тэднийг дахин хүлээж авахгүй байж магадгүй гэж бодлоо.) Чиний үндэслэл юу вэ? (Ийм хүн өөрийнхөө төгсгөлийг үхлийнх байлгахгүйн тулд Бурханы өмнө ирдэг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ ирдэггүй. Харин Бурханы ажил удахгүй дуусна гэж мэддэг учраас буцаж ирээд ерөөл хүртэхээр горьддог.) Чиний хэлж байгаагаар, энэ хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, иймээс Бурхан түүнийг хүлээн авч чадахгүй юу? Тийм үү? (Тийм.) (Миний ойлгож байгаагаар, ийм төрлийн хүн нь завшааныг ашиглагчид бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй.) Тэд Бурханд итгэх гэж ирээгүй; тэд бол завшааныг ашиглагчид. Сайхан хэллээ! Эдгээр завшааныг ашиглагчид бол хүн болгоны үзэн яддаг төрлийн хүн юм. Тэд зүгээр л салхи үлээсэн зүгт хөвдөг ба өөрт нь л ашиггүй бол юунд ч оролцдоггүй. Мэдээж, тэд жигшмээр! Өөр ах, эгч нарт ямар нэг санал бодол байна уу? (Бурхан тэднийг цаашид хүлээж авахгүй, учир нь Бурханы ажил дуусах гэж байгаа бөгөөд одоо бол хүмүүсийн төгсгөл тогтоогдож байгаа үе юм. Чухам энэ үед л эдгээр хүмүүс эргэж ирэхийг хүсдэг. Тэд үнэнийг үнэхээр эрэлхийлэхийн тулд биш; гай гамшиг ирж буйг мэдсэн, эсвэл гадны хүчин зүйлс нөлөөлсөн учраас буцаж ирэхийг хүсдэг. Хэрвээ тэдэнд үнэнийг эрэлхийлсэн зүрх сэтгэл үнэхээр байсан бол тэд хэзээ ч замын дундаас зугтахгүй л байсан.) Өөр санал байна уу? (Тэднийг хүлээж авахгүй. Бурхан тэдэнд боломж үнэхээр өгсөн боловч тэд Бурханд хандахдаа Түүнийг хэзээд тоосон шинжгүй байсан. Энэ хүний цаад санаа ямар байх нь хамаагүй, тэд үнэхээр гэмшиж байсан ч гэсэн Бурхан тэднийг мөн л хүлээж авахгүй. Яагаад гэвэл Бурхан тэдэнд аль хэдийн олон боломж өгсөн атал тэд аль хэдийн өөрсдийн хандлагыг харуулсан: Тэд Бурханыг орхихыг хүссэн. Тиймээс одоо тэднийг буцаж ирэхэд Бурхан тэднийг хүлээж авахгүй.) (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээж авахгүй гэдэгтэй би ч бас санал нэг байна, учир нь хэрвээ энэ хүн үнэн замыг харж, Бурханы ажлыг тийм урт хугацааны турш туулсан байтлаа дэлхий рүү буцаж, Сатаны тэвэрт буцаж очсон бол энэ нь Бурханаас айхтар урвасан хэрэг юм. Бурханы мөн чанар нь өршөөл, хайр байдаг нь үнэн боловч энэ нь ямар төрлийн хүн рүү чиглэж байгаагаас хамаардаг. Хэрвээ энэ хүн тав тух хайж, найдаж болох ямар нэгэн зүйл хайж Бурханы өмнө ирвэл, тэрээр Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг төрлийн хүн биш бөгөөд тэдэнд үзүүлэх Бурханы өршөөл энэ хүрээд дуусна.) Бурханы мөн чанар нь өршөөл, тэгвэл Тэр яагаад ийм хүнд арай илүү өршөөл үзүүлдэггүй юм бэ? Бага зэргийн өршөөл хүртвэл тэд боломж олж авахгүй гэж үү? Өмнө нь дандаа ингэж хэлэх байсан: Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч сүйрч мөхөөсэй гэж хүсдэггүй. Хэрвээ зуун хониноос нэг нь төөрвөл Бурхан ерөн есийг нь орхиод алга болсон нэг хонио хайна. Одоо энэ төрлийн хүний тухайд бол, хэрвээ энэ нь Бурханд итгэх тэдний жинхэнэ итгэлийн хувьд бол Бурхан тэднийг хүлээж аваад, тэдэнд хоёр дахь боломж олгох ёстой юу? Энэ үнэндээ хэцүү асуулт биш; энэ маш энгийн! Хэрвээ та нар Бурханыг үнэхээр ойлгож, Бурханы талаар бодит мэдлэгтэй бол олон тайлбар хэрэггүй; олон таамаг ч бас хэрэггүй, тийм үү? Та нарын хариулт зөв чигт байгаа боловч Бурханы хандлагаас зөрүүтэй байсаар байна. “Нэгэн бодитой асуулт хүмүүсийн янж бүрийн ичиж зовсон байдлыг ил болгодог” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Христийн сүмийн видео

“Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Хошин тоглолт)

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Монгол хэлээр)

Эзэн Есүс, “Би удахгүй ирнэ” Эцсийн өдрүүд бол Эзэнийг ирэхэд нь хүлээн авах хамгийн чухал цаг үе бөгөөд шашны урсгалын итгэгч болох Жэн Хао’энь, Эзэн эргэн ирсэн хэмээн эхнэрийнхээ гэрчлэхийг сонсоод, эрж хайж, судлахыг хүсжээ. Гэвч чуулганых нь пастор түүнд саад болох гэж удаа дараа оролдон, “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24). хэмээх Библийн эшлэлийг уншиж өгнө. Тэгээд Эзэнийг ирсэн гэж номлодог хэн ч бай хуурамч гэж хэлэн, Жэн Хао’энийг эргэлзээнд автуулж орхижээ. Тэрээр жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэний талуудыг эхнэрийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлгох чадвартай болж, эцэст нь төөрөгдлөөс ангижирчээ… Үнэн гэдэг худал байх аргагүй гэх бэсрэг хошин тоглолтыг таалан соёрхоно уу.

Posted in Сайн мэдээний кино

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 – Сүм нурсны дараа” клип (2)

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 – Сүм нурсны дараа” клип (2)

Эцсийн өдрүүдийн фарисайчуудын торноос чөлөөлөгдөж, Эзэнийг эргэн ирэхэд угтан авах нь Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Баримтууд болон Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийг харснаар Чэнь Сон’энь болон Гурван-Өөрөө сүмийн бусад гишүүд, ХКН-ын Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг сатанлаг мөн чанарыг ялган таньдаг боловч энэ нь бас зарим нэг төөрөгдөл үүсгэнэ. ХКН шашин шүтлэгийг ихэд улайран дарлаж, дарангуйлдаг, тэгвэл пастор, ахлагч нар яагаад үргэлж ХКН-ын засгийн газрыг ерөөхийн төлөө итгэгчдийг залбируулдаг юм бэ? Тэд ХКН-ын чөтгөрлөг мөн чанарыг нэвт харж чаддаггүй юм гэж үү? Бурханы үгийг нөхөрлөснөөр дамжуулан, асуудлын уг үндэс болон Гурван-Өөрөө замаар санваартнуудыг дагаж, сатанлаг дэглэмд худалдагдахын аюултай үр дагаврыг хүн бүр эцэст нь харна. Тэд бас пастор, ахлагч нарын антихрист уг чанарыг ялган таниад, шашны эдгээр фарисайг голж, Эзэний илрэлт болон ажлыг судлахыг хүсдэг.

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Бурхан хүний төгсгөлийг хэрхэн тогтоодог тухай болон хүний төгсгөлийг тогтоодог Түүний стандарт

Чи өөрийн гэсэн үзэл бодол юм уу дүгнэлттэй болохоосоо өмнө чамд хандах Бурханы хандлагыг, Бурхан юу бодож байгааг ойлгож, дараа нь өөрийнхөө бодлын зөв эсэхийг шийдэх хэрэгтэй. Хүний төгсгөлийг тогтоохын тулд Бурхан хэзээ ч цаг хугацааны нэгж ашиглаагүй ба тэдний төгсгөлийг тогтоохын тулд хэн нэгний амссан зовлон зүдгүүрийн хэмжээг хэзээ ч ашиглаагүй. Тэгвэл Бурхан хүний төгсгөлийг тогтоохдоо юуг стандарт болгож ашигладаг вэ? Хүний төгсгөлийг тогтоохын тулд цаг хугацааны нэгж ашиглах нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэг зүйл юм. Бас нэг үе ихийг зориулсан, ихийг зарцуулсан, ихийг төлсөн, их зовсон хүмүүс буюу та нарын үргэлж хардаг хүмүүс байдаг. Та нарын бодлоор тэд бол Бурханаар аврагдаж чадах хүмүүс юм. Энэ хүмүүсийн үзүүлдэг бүхэн, тэдний амьдран харуулдаг бүхэн нь хүний төгсгөлийг тогтоодог Бурханы стандартын талаарх хүний үзэл
“Бурхан хүний төгсгөлийг хэрхэн тогтоодог тухай болон хүний төгсгөлийг тогтоодог Түүний стандарт” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Сайн мэдээний кино

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 – Сүм нурсны дараа” клип (1)

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 – Сүм нурсны дараа” клип (1)

 Эзэн “Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Монгол хэлээр) Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Чэнь Сон’эний явж байсан Гурван-Өөрөө сүм ч бас ХКН-ын хавчлагыг амссан бөгөөд тус сүмийг нураах үед нэгэн Христэд итгэгч бараг амьдаараа булуулах дөхжээ. Гэвч, чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” (Матай 5:44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Эзэн Есүсийн “Дайснаа хайрлаж, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь үнэндээ ямар утгатай байсан бэ?