Posted in Чуулганы Амьдралын тухай кинонууд

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)
Лу Шиу’энь Хятад дахь гэр чуулганы номлогч байлаа. Тэрээр шашны пасторууд, ахлагчдын түгээсэн буруу ойлголтод итгэн, “Эзэн Есүс хүний нүглийг аль хэдийн уучилсан, Эзэнд итгэдэг хүмүүс үргэлж аврагдах болно. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй” хэмээн зүтгэсэн хэвээр байв. Тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг ахин дахин эсэргүүцэж, голсоор байлаа…
Гэвч санаанд оромгүй тохиолдлоор пастор хүмүүсийн өмнө тодорхой байдлаар аяглаж, нүднээс далдуур жинхэнэ нүүр царайгаа харуулж байсныг олж мэдэх боломж түүнд олдож, тэрээр пасторыг ямар гээч хоёр нүүртэн байсныг харж чадав. Тэр үед түүнд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ иржээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай түүнд тэвчээртэйгээр нөхөрлөж, гэрчлэл хийсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгсийг сонссоныхоо дараа тэрээр аврагдах, бүрэн аврал хүртэх хоёрын хоорондох ялгааны тухай үнэнийг ойлгож, урьд нь түүний дагадаг байсан үзэл хүний төсөөллөөс үүдсэн ба Бурханы ажлын бодит байдалтай нийцдэггүй гэдгийг ухаарч чаджээ. Иймээс тэрээр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч түүний пастор энэ тухай мэдмэгцээ Лу Шиу’энийг яллаж, хаяхад итгэгчдийг турхирч, тэр бүү хэл түүнийг гэр бүлийнхнээр нь дарамтлуулна… Лу Шиу’энь зовлонд унан, бүр яахаа мэдэхээ байв. Эцэст нь тэрээр Төгс Хүчит Бурханы үгсээс үнэнийг ойлгож чадсан бөгөөд шашны ертөнц дэх өөрийнх нь пастор антихристийн чөтгөрлөг уг чанараар үнэнийг үзэн яддаг хоёр нүүртэн, Бурханы дайсан байсныг харж чаджээ. Лу Шиу’энь бүрэн сэрж, пасторынхаа заль мэх, хяналтаас татгалзана. Тэрээр үнэнийг хөөж, бүрэн аврал хүртэх замыг сонгон, Төгс Хүчит Бурханыг дагажээ…

Posted in Чуулганы Амьдралын тухай кинонууд

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)
Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ …

Posted in Чуулганы Амьдралын тухай кинонууд

“Гэртээ ир дээ, миний хүү” Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан (Монгол хэлээр)

    Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм…. Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ… Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!

Posted in Чуулганы Амьдралын тухай кинонууд

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ …

Санал болгож буй видео

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Найрал дууны хөгжим

Христийн сүмийн хөгжимт жүжиг | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)