Posted in Төгс Хүчит Бурханы үг

АВРАГЧ АЛЬ ХЭДИЙН “ЦАГААН ҮҮЛЭН” ДЭЭР СУУЖ ЭРГЭН ИРСЭН

Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүлэн дээр биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй эргэн нэгдээсэй, өөрөөр хэлбэл, Аврагч Есүс хэдэн мянган жилийн туршид алс байсан хүмүүс рүүгээ буцаад ирээсэй гэж хүн хүсэн хүлээсэн. Бас Түүнийг иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр хүний төлөө дахин нэг удаа загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгүйгээр Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр сууж, эцсийн өдрүүд дэх нэгэн баярт өдөр хүмүүсийн дунд буун ирж, бүх хүнд үзэгдэхийг хүсэн хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа: “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран эгээрэн хүссээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Тэрээр хүнд харагдсаныхаа дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн боловч бузар буртаг, ариун бус сүнснүүдийн амьдран суудаг “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Түүний ирэхийг хүн хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг, Түүнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлдэг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд золин авралаар дүүрсэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхаж, эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, хорхойсон, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн Өөрт нь итгэдэг ч Өөрийг нь мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагддаггүй.

“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. Ехова хэмээх нэр нь хуулийн дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн хязгаараас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

“АВРАГЧ АЛЬ ХЭДИЙН “ЦАГААН ҮҮЛЭН” ДЭЭР СУУЖ ЭРГЭН ИРСЭН” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”Арван дөрөв дэх айлдвар (Монгол хэлээр)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван зургаа дахь айлдвар (Монгол хэлээр)

Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Арван зургаа дахь айлдвар (Монгол хэлээр)

     Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Дэлгэрэнгүй Үзэх:

Христийн үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар” Хорин хоёр дахь айлдвар (Монгол хэлээр)

 

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Ажлынх нь явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага

Чи ийм хүмүүстэй хаа сайгүй тааралдана: Тэд Бурханы замын талаар баттай мэддэг болсныхоо дараа янз бүрийн шалтгаанаар явж, юу хүссэнээ хийх гээд баяртай гэж ч хэлэлгүй чимээгүйхэн явдаг. Энэ хүн яагаад явдаг талаар бид одоохондоо ярилцахгүй. Эхлээд бид энэ хүнд хандах Бурханы хандлага ямар байгааг харъя. Энэ нь маш тодорхой! Бурханы нүдээр бол, энэ хүн явсан тэр мөчөөс Бурханд итгэх итгэлийнх нь амьдрал дууссан. Үүнийг тэр хүн биш, харин Бурхан дуусгасан. Энэ хүн Бурханыг орхисон гэдэг нь Бурханыг хэдийн голсон, Бурханыг аль хэдийн хүсэхээ больсон гэсэн үг юм. Энэ нь тэрээр Бурханы авралыг аль хэдийн хүлээн авахгүй болсон гэсэн үг юм. Энэ хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан түүнийг хүснэ гэж үү? Түүнчлэн энэ хүн ийм хандлагатай, ийм үзэл бодолтой байж, бас Бурханыг орхихоор шийдэхдээ аль хэдийн Бурханы зан чанарыг уурлуулсан байдаг. Хэдийгээр тэр уурсаж, Бурханыг хараагаагүй ч гэсэн, ямар нэгэн даварсан, эсвэл муу зан байдал гаргаагүй ч гэсэн, мөн хэдийгээр энэ хүн ингэж бодож байсан ч: Хэрвээ нэгэн өдөр би гадаа ханатал зугаацсаны дараа, эсвэл Бурхан надад хэрэгтэй үед би эргэж ирнэ, эсвэл Бурхан намайг дуудвал би эргэж ирнэ. Эсвэл тэр: Би гадаа шаналах үедээ, гадаад ертөнц хэтэрхий харанхуй, хэтэрхий бузар гэдгийг хараад цаашид урсгал даган явахыг хүсэхээ больсон үедээ Бурханд эргэж очно гэж хэлдэг. Хэдийгээр энэ хүн ямар үед буцаж очихоо оюун ухаандаа тооцоолсон ч гэсэн, өөрсдийн буцаж орох хаалгыг онгорхой орхисон ч гэсэн тэд юу гэж бодож, хэрхэн төлөвлөж байх нь хамаагүй, энэ бол зүгээр л тэдний хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэднийг явахыг хүсэх үед Бурханд ямар санагдахыг мэддэггүй нь тэдний хамгийн том алдаа юм. Энэ хүн Бурханыг орхихоор шийдсэн тэр мөчөөс эхлээд Бурхан тэднийг бүрмөсөн хаядаг; Бурхан тэдний төгсгөлийг Өөрийн зүрх сэтгэлд аль хэдийн тогтоодог. Тэр нь ямар төгсгөл бэ? Тэр нь энэ хүн бол зурамнуудын нэг бөгөөд тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс хүмүүс иймэрхүү зүйлийг дандаа хардаг: Хэн нэгэн Бурханыг хаядаг, гэхдээ тэд шийтгэл хүртдэггүй. Бурхан зарчмынхаа дагуу ажилладаг. Хүмүүс зарим зүйлийг л харж чаддаг ба зарим зүйлс зөвхөн Бурханы зүрх сэтгэлд шийдвэрлэгддэг, иймээс хүмүүс үр дүнг харж чаддаггүй. Хүмүүсийн харж байгаа зүйл нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй; харин нөгөө тал буюу чиний хардаггүй тал нь—Бурханы зүрх сэтгэл дэх жинхэнэ бодол болон тодорхойлолт юм. “Ажлынх нь явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Хүмүүс туршлага дээрээ тулгуурлан Бурханыг тодорхойлох дуртай байдаг

Бурханыг мэдэх тухай сэдвийг ярилцаж байх үед та нар ямар нэгэн баримтыг анзаарсан уу? Бурханы одоогийн хандлагад өөрчлөлт орсныг та нар анзаарсан уу? Хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага хувиршгүй юу? Бурхан үргэлж ингэж тэвчиж, Өөрийн бүх хайр, өршөөлийг хүнд хязгааргүйгээр хүртээх үү? Энэ асуудал Бурханы мөн чанарыг бас хамардаг. Өмнөх ярианаас үрэлгэн хүү гэгчийн асуулт руу буцаж очицгооё. Энэ асуултыг асуусны дараа та нарын хариулт тийм ч тодорхой байгаагүй. Өөрөөр хэлбэл, та нар Бурханы санаа зорилгыг тийм ч сайн ойлгоогүй байна. Бурхан хүн төрөлхтнийг хайрладгийг мэдмэгцээ тэд Бурханыг хайрын бэлгэ тэмдэг гэж тодорхойлдог: Хүмүүс юу хийсэн ч бай, яаж ч авирласан бай, Бурханд яаж ч хандсан бай, хэчнээн дуулгаваргүй байсан ч бай, Бурханд хайр байдаг учраас, мөн Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй учраас эдгээрийн аль нь ч хамаагүй. Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст хүлээцтэй хандаж чаддаг; Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст өршөөлтэй хандаж, тэдний боловсроогүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний мэдлэггүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний дуулгаваргүй байдалд өршөөлтэй хандаж чаддаг. Энэ үнэхээр ийм байдаг уу? Зарим хүний хувьд, тэд Бурханы тэвчээрийг нэг удаа, эсвэл хэдэн удаа мэдэрснийхээ дараа Бурхан өөрсдөд нь үүрд хүлээцтэй хандаж, өршөөлтэй хандана гэж итгээд үүнийг Бурханы талаарх өөрсдийн ойлголтын хөрөнгө мэт үзэх бөгөөд амьдралынхаа явцад тэд Бурханы тэвчээр бол өөрсдөд нь хандах Бурханы стандарт гэж үздэг. Бурханы тэвчээрийг нэг удаа мэдэрснийхээ дараа Бурханыг үүрдийн тэвчээр хэмээн тодорхойлж, энэ тэвчээр нь хязгааргүй, нөхцөлгүй бөгөөд үндсэндээ зарчимгүй гэж үүрд тодорхойлох хүмүүс бас байдаг. Эдгээр ойлголт зөв үү? Бурханы мөн чанар, эсвэл Бурханы зан чанарын тухай асуудлыг хэлэлцэх бүрд та нар будилсан мэт харагддаг. Та нарын ийм байгааг хараад Миний уур бага зэрэг хүрдэг. Та нар Бурханы мөн чанартай холбоотой олон үнэнийг сонссон; мөн Бурханы зан чанартай холбоотой олон сэдвийг сонссон. Гэвч та нарын оюун санаанд эдгээр асуудал болон эдгээр талын үнэн нь зүгээр л онол болон бичигдсэн үгс дээр үндэслэсэн ой санамжууд юм. Та нарын хэн нь ч Бурханы зан чанар яг юу болохыг өөрсдийн амьдралд хэзээ ч мэдэрч чаддаггүй, мөн Бурханы зан чанар яг юу болохыг та нар харж чаддаггүй. Тиймээс та нар бүгд хайхрамжгүй, сохроор итгэж, цаашлад Бурханд хүндэтгэлгүй хандаж, Түүнийг үл тоодог. Та нар Бурханд ийм хандлагатай байх нь юунд хүргэх вэ? Энэ нь та нарыг үргэлж Бурханы талаар дүгнэлт гаргахад хүргэдэг. Та нар өчүүхэн төдий мэдлэг олж авмагцаа маш их сэтгэл ханаж, Бурханыг бүхэлд нь олж авсан мэт санагддаг. Дараа нь Бурхан ийм л байдаг гэж дүгнэх бөгөөд Түүнийг чөлөөтэй хөдөлгөдөггүй. Тэгээд Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийх бүрд Тэр бол Бурхан гэдгийг та нар хүлээн авч чаддаггүй. Нэг л өдөр Бурхан: “Би хүнийг дахиж хайрлахгүй; Би цаашид хүнд өршөөл үзүүлэхгүй; хүнд гаргах Миний тэсвэр, тэвчээр барагдлаа; Би хүнийг туйлаас жигших жигшил, дургүйцлээр дүүрэн байна” гэж хэлэх үед хүмүүс ийм мэдэгдэлтэй сэтгэлийнхээ гүнээс зөрчилдөнө. Тэдний зарим нь бүр: “Та миний Бурхан байхаа больсон; Та миний дагахыг хүссэн Бурхан байхаа хэдийнээ больсон. Хэрвээ Та ингэж хэлж байгаа бол, Та цаашид миний Бурхан байж таарахгүй бөгөөд би Таныг цаашид дагах хэрэггүй. Хэрвээ Та надад өршөөл үзүүлэхгүй, намайг хайрлахгүй, надад хүлээцтэй хандахгүй бол би Таныг цаашид дагахгүй. Та намайг хязгааргүйгээр тэвчиж, надад үргэлж хүлээцтэй хандаж, Та бол хайр, Та бол тэвчээр, Та бол тэсвэр гэдгээ надад харуулах юм бол би Таныг дагаж чадна, зөвхөн тэр үед л би эцсээ хүртэл дагах итгэлтэй болж чадна. Би нэгэнт Таны тэвчээр, өршөөлийг хүртсэнээс хойш миний дуулгаваргүй байдал болон гэм нүгэл үүрд өршөөгдөж, үүрд уучлагдаж болох ба би хэдийд ч, хаана ч нүгэл үйлдэж, хэдийд ч, хаана ч наманчилж, өршөөгдөж, мөн Таныг хэдийд ч, хаана ч уурлуулж болно. Танд миний талаар өөрийн гэсэн санаа бодол юм уу тодорхойлолт байх ёсгүй” гэж хэлэх нь ч бий. Хэдийгээр хүн бүр зүрх сэтгэлдээ ийм асуудлын талаар хувийн үзэл бодлоор, ухамсартайгаар бодохгүй ч гэсэн тэд Бурханыг өөрсдийн нүглээ уучлуулах хэрэгсэл, гайхалтай хүрэх газар олж авахад ашиглах бай мэтээр үзэх тоолондоо, чи өөрийн мэдэлгүйгээр амьд Бурханыг аль хэдийн өөрийнхөө эсрэг, өөрийн дайсан болгон тавьчихсан байдаг. Надад харагддаг зүйл энэ. “Би Бурханд итгэдэг”; “Би үнэнийг эрэлхийлдэг”; “Би зан чанараа өөрчлөхийг хүсдэг”; “Би харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсдэг”; “Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг”; “Би Бурханд дуулгавартай байхыг хүсдэг”; “Би Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг” гэх мэт зүйлсийг чи хэлсээр байж магадгүй юм. Гэхдээ чиний хэлж буй зүйлс хэчнээн сайхан сонсогдовч, чи хэдий их онол мэддэг ч, тэр онол хэдий сүржин, хэдий гоёмсог байсан ч бодит байдал дээр одоо та нарын ихэнх нь Бурханы талаар тодорхойлолт хийхийн тулд өөрсдийн эзэмшсэн дүрэм журам, сургаал номлол, онолыг хэрхэн ашиглахаа аль хэдийн сурсан бөгөөд Түүнийг хар аяндаа л өөрсдийн эсрэг тавьдаг. Хэдийгээр чи бичиг үсэг, онол эзэмшсэн боловч үнэний бодитой байдалд хэзээ ч үнэхээр ороогүй, иймээс чиний хувьд Бурхантай ойр болох, Бурханыг мэдэх, Бурханыг ойлгох нь маш хэцүү байдаг. Энэ бол тун эмгэнэлтэй явдал юм! “Хүмүүс туршлага дээрээ тулгуурлан Бурханыг тодорхойлох дуртай байдаг” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Хүний төгсгөлийг хэн тогтоодог вэ?

Хамгийн чухал бас нэг зүйл байдаг бөгөөд тэр нь Бурханд хандах та нарын хандлага юм. Энэ хандлага бол маш чухал! Энэ нь та нарыг эцсийн эцэст сүйрэл рүү явах уу, эсвэл та нарт зориулж Бурханы бэлтгэсэн гайхалтай хүрэх газар луу явах уу гэдгийг шийддэг. Хаанчлалын эрин үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ 20 жилийн хугацаанд та нарын зүрх сэтгэл өөрийнхөө зан төлөвийн талаар жаахан хайнга хандаж байсан байх. Гэвч Бурхан зүрх сэтгэлдээ хүн нэг бүрийн талаар бодит, үнэн бүртгэл хийчихсэн.
“Хүний төгсгөлийг хэн тогтоодог вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Бурханы хандлагыг ойлгож, Бурханы талаарх бүх буруу үзлийг орхих нь

Та нарын одоо итгэж байгаа энэ Бурхан ямар төрлийн Бурхан болохыг та нар хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү? Муу хүн муу зүйл хийж буйг хараад Тэр дургүйцдэг үү? (Тэр дургүйцдэг.) Мэдлэггүй хүмүүсийн алдааг харахдаа Тэр ямар хандлагатай байдаг вэ? (Гунигтай.) Түүний тахилыг хүмүүс хулгайлж байхыг харахдаа Тэр ямар хандлагатай байдаг вэ? (Тэр тэднийг жигшдэг.) Энэ бүгд маш ойлгомжтой, тийм үү? Хүн Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй байж, үнэнийг огт эрэлхийлэхгүй байхыг харахдаа Бурхан ямар хандлагатай байдаг вэ? Энэ талаар та нар тодорхой ойлгоогүй байна, тийм үү? Хайхрамжгүй байдал бол нүгэл болох хандлага биш бөгөөд энэ нь Бурханд халдаж байгаа хэрэг биш. Үүнийг алдаа эндэл гэж тооцох ёсгүй гэж хүмүүс итгэдэг. Тэгвэл чи Бурханы хандлагыг юу гэж бодож байна вэ? (Тэр үүнд хариу үзүүлэхийг хүсдэггүй.) Хариу үзүүлэх хүсэлгүй байх—энэ ямар хандлага вэ? Бурхан энэ хүмүүсийг дорд үзэж, үл тоомсорлоно! Бурхан энэ хүмүүст хүйтэн хөндий хандаж харьцана. Гэгээрэл, гэрэлтүүлэлт, цохилт, эсвэл сахилгажуулалт зэрэг ямар ч ажлыг тэдэн дээр хийлгүйгээр тэднийг үл ойшоох нь Түүний арга барил юм. Ийм төрлийн хүн ердөө л Бурханы ажилд тооцогддоггүй. Түүний зан чанарыг уурлуулж, захиргааны зарлигт нь халддаг хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Туйлын их жигшил зэвүүцэл! Бурханы зан чанарыг хилэгнүүлсэндээ гэмшдэггүй хүмүүст Бурхан туйлын их хилэгнэдэг. “Хилэгнэсэн” гэдэг нь зөвхөн мэдрэмж, сэтгэлийн байдал юм; энэ нь тодорхой хандлагыг төлөөлж чадахгүй. Гэхдээ иймэрхүү мэдрэмж, сэтгэлийн байдал нь энэ хүнд төгсгөл авчирна: Энэ нь Бурханыг туйлын их зэвүүцлээр дүүргэнэ! Энэ туйлын их зэвүүцлийн үр дагавар юу вэ? Энэ нь Бурхан энэ хүнийг нэг тийш тавиад, одоохондоо тоолгүй орхих явдал юм. Залхаан цээрлүүлэлтийн үеэр Тэр тэдний шийтгүүлэхийг хүлээх болно. Энэ юу бодогдуулж байна вэ? Энэ хүнд төгсгөлбас л байх уу? Бурхан энэ төрлийн хүнд төгсгөл өгөх гэж хэзээ ч зориогүй! Иймээс Бурхан энэ төрлийн хүнд одоогоор хариу үзүүлэхгүй байгаа нь хэвийн хэрэг бус уу? (Тийм.) Энэ төрлийн хүн одоо хэрхэн бэлтгэх ёстой вэ? Тэд өөрсдийн зан авир болон үйлдсэн муу үйлдлийнхээ сөрөг үр дагаврыг үүрэхэд бэлтгэх хэрэгтэй. Энэ бол энэ төрлийн хүнд барьж буй Бурханы хариу юм. Иймээс Би одоо энэ төрлийн хүнд: Хий мөрөөдөлтэй цаашид битгий зууралд, мөн аз завшаанд найдах бодол бүү өвөрлө хэмээн тодорхой хэлж байна. Бурхан хүмүүст үргэлж хүлээцтэй хандахгүй; Тэр тэдний гэм буруу, дуулгаваргүй байдлыг үргэлж тэсвэрлэхгүй. Зарим хүн: “Би иймэрхүү цөөн хэдэн хүн харсан. Тэднийг залбирах үед ялангуяа Бурхан сэтгэлийг нь хөдөлгөж, тэд гашуунаар уйлдаг. Ер нь тэд бас маш их аз жаргалтай байдаг; Бурхан тэдэнтэй хамт байгаа мэт, тэдэнд Бурханы удирдамж байгаа мэт харагддаг” гэдэг. Энэ үгийг дураараа бүү ярь! Гашуунаар уйлж байгаа гэдэг нь заавал Бурхан сэтгэлийг нь хөдөлгөсөн юм уу, эсвэл Бурхан түүнтэй хамт байгаа гэсэн үг биш, тэдэнд Бурханы удирдамж байгаа гэсэн үг бүр ч биш. Хэрвээ хүмүүс Бурханыг уурлуулбал Бурхан тэднийг удирдан чиглүүлсээр байх уу? Товчхондоо, Бурхан хэн нэгнийг таягдаж, орхихоор шийдсэн бол тэр хүн аль хэдийн төгсгөлгүй болдог. Залбирах үедээ тэд өөртөө хэчнээн сэтгэл хангалуун байх нь, зүрх сэтгэлдээ Бурханд хэчнээн их итгэдэг байх нь хамаагүй; энэ нь нэгэнт чухал биш болсон байдаг. Чухал зүйл бол Бурханд ийм итгэл хэрэггүй, Бурхан ийм хүнийг аль хэдийн жигшин голсон бөгөөд ирээдүйд тэднийг хэрхэн шийдвэрлэх нь ч бас чухал биш. Юу чухал вэ гэвэл, энэ хүн Бурханыг уурлуулах тэр мөчид төгсгөл нь хэдийн тогтоогддог. Хэрвээ Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй гэж шийдсэн бол тэд шийтгүүлэхээр үлддэг. Энэ бол Бурханы хандлага юм. “Бурханы хандлагыг ойлгож, Бурханы талаарх бүх буруу үзлийг орхих нь” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Нэгэн бодитой асуулт хүмүүсийн янж бүрийн ичиж зовсон байдлыг ил болгодог

Бүх хүний дундаас хамгийн эмгэнэлт төгсгөлтэй өөр төрлийн хүн байдаг. Эдгээр нь Миний хамгийн дурдах дургүй хүмүүс юм. Энэ хүн Бурханы шийтгэлийг авч байгаа учраас, эсвэл тэдэнд тавих Бурханы шаардлага хатуу бөгөөд тэд эмгэнэлт төгсгөлтэй учраас эмгэнэлтэй биш юм. Харин тэд үүнийг өөрсдөдөө хийдэг учраас эмгэнэлтэй бөгөөд энэ нь: “Тэд булшныхаа нүхийг малтдаг” гэдэг шиг л юм. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ хүн зөв замаар алхдаггүй ба өөрийн төгсгөлийг урьдчилан илчилсэн. Бурхан ийм хүнийг Өөрийн жигшил зэвүүцлийн хамгийн гол бай гэж үздэг. Хүмүүсийн хэлдгээр эдгээр нь бүх хүнээс хамгийн эмгэнэлтэй нь юм. Ийм хүн Бурханыг дагаж эхлэхдээ маш урам зоригтой байдаг; тэд олон төлөөс төлдөг; Бурханы ажлын төлөв байдлын талаар тэд сайн санал бодолтой байдаг; тэд өөрсдийн ирээдүйн тухайд мөрөөдлөөр дүүрэн байдаг; тэд Бурханд нэн итгэлтэй байж, Бурхан хүнийг бүрэн төгс болгож, хүнд гайхалтай сайхан хүрэх газар авчирч чадна гэж итгэдэг. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар энэ хүн дараа нь Бурханы ажлын замналаас зугтдаг. Энэ хүн зугтдаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд баяртай гэж хэлэлгүйгээр, дуу чимээгүй алга болдог гэсэн үг юм. Тэд үг дуугүй явдаг. Хэдийгээр ийм хүн Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч үнэндээ Бурханд итгэх замд үндсээ ерөөсөө суулгаагүй байдаг. Тийнхүү тэд өчнөөн урт хугацаанд итгэсэн мөртлөө Бурханаас нүүр буруулж бас л чаддаг. Зарим хүн бизнес эрхлэхээр явдаг, зарим хүн өөрийнхөөрөө амьдрахаар явдаг, зарим нь баяжихаар явдаг, зарим нь гэрлэж, хүүхэдтэй болохоор явдаг … Явсан хүмүүсийн дунд мөс чанар нь гэнэт хөдлөн буцаж ирэхийг хүсдэг хүмүүс байдаг ба өчнөөн олон жилийн турш энэ дэлхийн урсгалыг даган ихэд бүтэлгүй амьдардаг өөр хүмүүс байдаг. Эдгээр зорилгогүй амьдрагчид нь маш их зовлон амсдаг бөгөөд энэ дэлхийд амьдрах нь хэтэрхий зовуурьтай, мөн Бурханаас салж болохгүй гэж тэд итгэдэг. Тэд гай гамшгаас зугтаж, эсвэл аврагдаж, гайхалтай сайхан хүрэх газарт очихын тулд Бурханы гэрт буцаж очиж, тайтгарал, амар амгалан, баяр хөөр олж авч, Бурханд үргэлжлүүлэн итгэхийг хүсдэг. Учир нь, энэ хүмүүс Бурханы хайр бол эцэс төгсгөлгүй бөгөөд Бурханы нигүүлсэл дундаршгүй, дуусашгүй гэж итгэдэг. Хүн юу хийсэн байх нь хамаагүй, Бурхан тэднийг уучилж, тэдний өнгөрснийг тэвчих ёстой гэж итгэдэг. Энэ хүмүүс буцаж ирээд үүргээ биелүүлэхийг хүсэж байгаагаа хэлдэг. Цаашлаад зарим хүн өөрсдийн зарим эд зүйлсийг хүртэл чуулганд өгдөг ба иймэрхүү арга замаар Бурханы гэрт буцаж очихыг хүсдэг. Ийм хүнд хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан тэдний төгсгөлийг хэрхэн тогтоох ёстой вэ? Чөлөөтэй ярьцгаа. (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээж авна гэж бодож байсан, гэхдээ яг одоо үүнийг сонссоны дараа тэднийг дахин хүлээж авахгүй байж магадгүй гэж бодлоо.) Чиний үндэслэл юу вэ? (Ийм хүн өөрийнхөө төгсгөлийг үхлийнх байлгахгүйн тулд Бурханы өмнө ирдэг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ ирдэггүй. Харин Бурханы ажил удахгүй дуусна гэж мэддэг учраас буцаж ирээд ерөөл хүртэхээр горьддог.) Чиний хэлж байгаагаар, энэ хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, иймээс Бурхан түүнийг хүлээн авч чадахгүй юу? Тийм үү? (Тийм.) (Миний ойлгож байгаагаар, ийм төрлийн хүн нь завшааныг ашиглагчид бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй.) Тэд Бурханд итгэх гэж ирээгүй; тэд бол завшааныг ашиглагчид. Сайхан хэллээ! Эдгээр завшааныг ашиглагчид бол хүн болгоны үзэн яддаг төрлийн хүн юм. Тэд зүгээр л салхи үлээсэн зүгт хөвдөг ба өөрт нь л ашиггүй бол юунд ч оролцдоггүй. Мэдээж, тэд жигшмээр! Өөр ах, эгч нарт ямар нэг санал бодол байна уу? (Бурхан тэднийг цаашид хүлээж авахгүй, учир нь Бурханы ажил дуусах гэж байгаа бөгөөд одоо бол хүмүүсийн төгсгөл тогтоогдож байгаа үе юм. Чухам энэ үед л эдгээр хүмүүс эргэж ирэхийг хүсдэг. Тэд үнэнийг үнэхээр эрэлхийлэхийн тулд биш; гай гамшиг ирж буйг мэдсэн, эсвэл гадны хүчин зүйлс нөлөөлсөн учраас буцаж ирэхийг хүсдэг. Хэрвээ тэдэнд үнэнийг эрэлхийлсэн зүрх сэтгэл үнэхээр байсан бол тэд хэзээ ч замын дундаас зугтахгүй л байсан.) Өөр санал байна уу? (Тэднийг хүлээж авахгүй. Бурхан тэдэнд боломж үнэхээр өгсөн боловч тэд Бурханд хандахдаа Түүнийг хэзээд тоосон шинжгүй байсан. Энэ хүний цаад санаа ямар байх нь хамаагүй, тэд үнэхээр гэмшиж байсан ч гэсэн Бурхан тэднийг мөн л хүлээж авахгүй. Яагаад гэвэл Бурхан тэдэнд аль хэдийн олон боломж өгсөн атал тэд аль хэдийн өөрсдийн хандлагыг харуулсан: Тэд Бурханыг орхихыг хүссэн. Тиймээс одоо тэднийг буцаж ирэхэд Бурхан тэднийг хүлээж авахгүй.) (Бурхан ийм төрлийн хүнийг хүлээж авахгүй гэдэгтэй би ч бас санал нэг байна, учир нь хэрвээ энэ хүн үнэн замыг харж, Бурханы ажлыг тийм урт хугацааны турш туулсан байтлаа дэлхий рүү буцаж, Сатаны тэвэрт буцаж очсон бол энэ нь Бурханаас айхтар урвасан хэрэг юм. Бурханы мөн чанар нь өршөөл, хайр байдаг нь үнэн боловч энэ нь ямар төрлийн хүн рүү чиглэж байгаагаас хамаардаг. Хэрвээ энэ хүн тав тух хайж, найдаж болох ямар нэгэн зүйл хайж Бурханы өмнө ирвэл, тэрээр Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг төрлийн хүн биш бөгөөд тэдэнд үзүүлэх Бурханы өршөөл энэ хүрээд дуусна.) Бурханы мөн чанар нь өршөөл, тэгвэл Тэр яагаад ийм хүнд арай илүү өршөөл үзүүлдэггүй юм бэ? Бага зэргийн өршөөл хүртвэл тэд боломж олж авахгүй гэж үү? Өмнө нь дандаа ингэж хэлэх байсан: Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч сүйрч мөхөөсэй гэж хүсдэггүй. Хэрвээ зуун хониноос нэг нь төөрвөл Бурхан ерөн есийг нь орхиод алга болсон нэг хонио хайна. Одоо энэ төрлийн хүний тухайд бол, хэрвээ энэ нь Бурханд итгэх тэдний жинхэнэ итгэлийн хувьд бол Бурхан тэднийг хүлээж аваад, тэдэнд хоёр дахь боломж олгох ёстой юу? Энэ үнэндээ хэцүү асуулт биш; энэ маш энгийн! Хэрвээ та нар Бурханыг үнэхээр ойлгож, Бурханы талаар бодит мэдлэгтэй бол олон тайлбар хэрэггүй; олон таамаг ч бас хэрэггүй, тийм үү? Та нарын хариулт зөв чигт байгаа боловч Бурханы хандлагаас зөрүүтэй байсаар байна. “Нэгэн бодитой асуулт хүмүүсийн янж бүрийн ичиж зовсон байдлыг ил болгодог” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Бурхан хүний төгсгөлийг хэрхэн тогтоодог тухай болон хүний төгсгөлийг тогтоодог Түүний стандарт

Чи өөрийн гэсэн үзэл бодол юм уу дүгнэлттэй болохоосоо өмнө чамд хандах Бурханы хандлагыг, Бурхан юу бодож байгааг ойлгож, дараа нь өөрийнхөө бодлын зөв эсэхийг шийдэх хэрэгтэй. Хүний төгсгөлийг тогтоохын тулд Бурхан хэзээ ч цаг хугацааны нэгж ашиглаагүй ба тэдний төгсгөлийг тогтоохын тулд хэн нэгний амссан зовлон зүдгүүрийн хэмжээг хэзээ ч ашиглаагүй. Тэгвэл Бурхан хүний төгсгөлийг тогтоохдоо юуг стандарт болгож ашигладаг вэ? Хүний төгсгөлийг тогтоохын тулд цаг хугацааны нэгж ашиглах нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэг зүйл юм. Бас нэг үе ихийг зориулсан, ихийг зарцуулсан, ихийг төлсөн, их зовсон хүмүүс буюу та нарын үргэлж хардаг хүмүүс байдаг. Та нарын бодлоор тэд бол Бурханаар аврагдаж чадах хүмүүс юм. Энэ хүмүүсийн үзүүлдэг бүхэн, тэдний амьдран харуулдаг бүхэн нь хүний төгсгөлийг тогтоодог Бурханы стандартын талаарх хүний үзэл
“Бурхан хүний төгсгөлийг хэрхэн тогтоодог тухай болон хүний төгсгөлийг тогтоодог Түүний стандарт” -ийг үргэлжлүүлэн унш