Posted in Дуу бүжг

Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ” (Хүүхдийн шүтлэг мөргөл)

Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ” (Хүүхдийн шүтлэг мөргөл)

Жижигхэн бийр цаасаа аваад,
би жижигхэн байшин зурлаа.
Ээж минь байшин дотор нь байна,
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
нар бидэн дээр гэрэлтэж байна,
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл,
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл. “Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ” (Хүүхдийн шүтлэг мөргөл)” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in MV

Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ” (Worship Song)

Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ” (Worship Song)

Нэр алдар, ашгийн төлөө би
зан авирын бүх хэм хэмжээг хөсөр хаяж,
амьдралаа залгуулахын тулд
ичгүүр сонжуургүй хуурч мэхэлсэн.
Мөс чанар, ёс зүй, шударга ёс, нэр хүндэд
би өчүүхэн ч санаа тавиагүй.
Улам нэмэгдэх шунал тачаал,
сувдаг сэтгэлээ хангахын төлөө л амьдарсан.
Зүрх түгшин, би нүглийн намагт тийчилсэн,
эцэс төгсгөлгүй энэ харанхуйгаас зугтах зам үгүй.
Амьдралын эд баялаг, түр зуурын аз жаргал
зүрх сэтгэл дэх хоосрол, шаналлыг нууж чадахгүй.
Амьдралд шулуун шударга байх
яагаад ийм хэцүү юм бэ?
Хүмүүс яагаад ийм овжин, хорон санаатай юм бэ?
Ямар гээч дэлхий вэ? Хэн намайг аварч чадах вэ?

Би Бурханы дуу хоолойг сонсоод Бурхан руу эргэсэн.
Бурханы үгийг өдөр бүр уншсанаар
ашиг тусыг нь хүртдэг.
Олон үнэнийг ойлгоод одоо би
биеэ авч явах зарчимтай болсон.
Бурханы илэрхийлсэн үнэн ялзралыг минь цэвэрлэдэг.
Бурханы шүүлт, гэсгээлтийн үг
амьдралд намайг дагалддаг.
Бүх зүйлд Бурханы сорилтыг хүлээж авах нь
зүрх сэтгэлийг минь тайвшруулж, амраадаг.
Хууран мэхлэлт, заль мэх надад байхгүй,
би гэрэлд амьдардаг.
Зүрх сэтгэл минь нээлттэй би үнэнч хүн,
эцэстээ би хүний төрхийг амьдран харуулдаг.
Шалгалт, цэвэршүүлэлтийг туулснаар би
Бурханыг харсан,
Бурханы үгээс шинэ амь олж авдаг.
Заль мэх, хуурмаг бүхнийг орхисон,
одоо би үнэнч хүн байж чадна.
Бурханы хайр ба авралд би үүрд талархаж байна!
Төгс Хүчит Бурханд би үүрд талархдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа Ялагч Хаан яруу алдарт хаан ширээндээ заларлаа

Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа
Ялагч Хаан яруу алдарт хаан ширээндээ заларлаа

Тэр Өөрийн бүх хүмүүсийг алдар дотор

илрэхэд удирдан, золин авралыг гүйцэтгэсэн.

Бүх зүйл Түүний мутарт бий.

Бурханлаг мэргэн ухаан, хүч чадлаар

Тэр Сион, Сионыг барьж, бэхжүүлсэн бэхжүүлсэн

Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ! “Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа Ялагч Хаан яруу алдарт хаан ширээндээ заларлаа” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Бурханы дуу хоолой “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Бурханы дуу хоолой “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Posted in Hайрал дуу

Magtan duu 2019 “Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг” (Praise and Worship)

Magtan duu 2019 “Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг” (Praise and Worship)

Бурханд зүрх сэтгэлээ өгч,
Түүнийг хуурахгүй байх,
дээд, доод хүмүүсээ хуурах зүйл
хэзээ ч хийхгүй байх,
бүх зүйл дээр Бурхантай илэн далангүй байх,
Бурханы таалал, инээмсэглэлийг авахын тулд л
аливааг хийхгүй байх нь
үнэнч байх явдал юм.
Үнэнч байдал гэдэг нь
үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн,
Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм.
Үнэнч байдал гэдэг нь
үг, үйл бүрдээ бохироос зайлсхийн,
Бурханыг ч, хүмүүсийг ч хуурахгүй байх юм.
Энэ бол үнэнч байдал, өө,
энэ бол үнэнч байдал. “Magtan duu 2019 “Үнэнч хүмүүсийг Бурхан ерөөдөг” (Praise and Worship)” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in MV

 Magtan duu MV “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг” (Worship)

 Magtan duu MV “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг” (Worship)

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
Нигүүлслийн эринийг дуусгаж,
төгс болгон гэгээрүүлдэг үгийг хэлдэг.
Энэ нь Бурханы тухай тодорхойгүй үзлийг
хүний зүрхнээс салгадаг.
Есүс өөр ялгаатай ажил хийсэн.
Тэр гайхамшиг бүтээж, өвчтэйг эдгээсэн,
тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж,
бүх хүнийг золин аврахын тулд цовдлогдсон.
Иймээс хүн
Бурхан үргэлж ийм байна гэдэг үзэлтэй болсон.
Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг.
Түүний үгнээс Тэр юу болохыг харна,
Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна.

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
Бурханы тухай тодорхойгүй үзлийг
хүний зүрхнээс салгадаг.
Өөрийн үг ба үйл хэргээр,
бүх хүний дунд Тэр ажилладаг.
Хүн Бурханы бодит байдлыг мэдэж,
тодорхойгүй Бурханд итгэхгүй.
Махбод дахь Бурханы үгээр дамжуулан,
Тэр хүнийг төгс болгож, бүх зүйлийг биелүүлдэг.
Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил юм.
Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг.
Түүний үгнээс Тэр юу болохыг харна,
Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна.

Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг,
энэ нь Түүний газар дээрх ажил юм.
Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь
Түүний үгнээс харж болно.
Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг,
энэ нь Түүний газар дээрх ажил юм.
Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь
Түүний үгнээс харж болно.
Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг.
Түүний үгнээс Тэр юу болохыг харна,
Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна.
Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан
бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг.
Түүний үгнээс Тэр юу болохыг харна,
Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Hайрал дуу

Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан” (Praise and Worship)

Magtan duu MV 2019 “Бурханы хайрыг би харсан” (Praise and Worship)

Төгс Хүчит Бурхан минь, Та л намайг хайрладаг.
Бузар булай ертөнцөөс Та намайг сонголоо!
Тэгээд би Таны өмнө ирлээ,
тийм ээ, би Таны өмнө ирлээ,
чуулганы амьдралаар амьдарч,
Таны үгийг өдөр бүр эдэлдэг.
Ийм ерөөлтэй байна гэдэг
Та өнөөдөр намайг өргөсөн хэрэг!

Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан,
Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ.
Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ.
Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна!
Үүнийг л би хийхийг хүснэ.

Төгс Хүчит Бурхан минь,
чуулгануудын дунд Та алхдаг.
Завхарсан зан чанарын маань тухай үнэнийг
Та илэрхийллээ.
Тэгээд Та биднийг засаж, харьцдаг,
тийм ээ, Та биднийг засаж харьцдаг:
бүх эсэргүүцэл, тэрслэлтийг маань засдаг.
Биднийг цэвэрлэхийн тулд
Та бүх үзэл, төсөөллийг маань шүүдэг.

Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан.
Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ.
Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ.
Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна!
Үүнийг л би хийхийг хүснэ.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг аварлаа.
Биднийг хангаж, услахаар Та өдөр бүр үг хэлдэг.
Хүндрэл бэрхшээл, шаналал дунд минь
бүхий л бэрхшээл, шаналал дунд минь
Таны үг үргэлж дэргэд минь байж ирлээ.
Таны үгэнд дотор амьдарч,
амь минь өслөө.

Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг би харсан.
Таны хайрыг хариулахыг л одоо би хүснэ.
Танд хүлээх үүргээ биелүүлэхийг л хүснэ.
Таны хайрыг харсан би Таны хайрыг хариулна!
Үүнийг л би хийхийг хүснэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Hайрал дуу

Magtan duu 2019 “Чуулганы амьдрал баясалтай яа ”Хүүхдийн магтан дууны бүжиг

Magtan duu 2019 “Чуулганы амьдрал баясалтай яа ”Хүүхдийн магтан дууны бүжиг

Ах эгч нар аа, Бурханы өмнө бид ирлээ.
Түүний үгийг идэж уух нь баясалтай яа.
Үнэнийг хэр гүн мэддэг маань Бурхан хардаггүй,
үнэн үгийг маань л Тэр таалдаг билээ.
Туршлагаа бид хуваалцаж, сурч мэдсэнээ түгээдэг
бие биеэ дэмжиж, гар гараасаа хөтлөлцөн урагшилдаг. “Magtan duu 2019 “Чуулганы амьдрал баясалтай яа ”Хүүхдийн магтан дууны бүжиг” -ийг үргэлжлүүлэн унш