Posted in Сайн мэдээний найрал дуу

“Бүхнийг Захирагч Нэгэн” Христийн баримтат киноны трейлер | Хууль гаргасан нь (Монгол хэлээр)

“Бүхнийг Захирагч Нэгэн” Христийн баримтат киноны трейлер | Хууль гаргасан нь (Монгол хэлээр)

Израильчуудад зориулж Ехова Бурханы гаргасан тушаал болон хуулиуд нь хүний хуулинд гүнзгий нөлөө үзүүлээд зогсохгүй мөн хүний нийгэм дэх ёс суртахууны соёл иргэншил болон ардчилсан байгууллагуудын үүсэл, бүрдэлд шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бүхнийг Захирагч Нэгэн хэмээх Христийн хөгжимт баримтат кино тун удалгүй түүхэн үнэнийг үзүүлэх болно!

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг(Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”

Posted in Сайн мэдээний кино

Киноны хэсэг: Хүний хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үг нь үнэнийг төлөөлж чадах уу? (Монгол хэлээр)

Киноны хэсэг: Хүний хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үг нь үнэнийг төлөөлж чадах уу? (Монгол хэлээр)

Бурхан бол үнэн, зам, амь. Зөвхөн Бурхан л үнэний мөн чанарыг эзэмшдэг. Бурхан Өөрөө үнэн. Гэхдээ, Бурханы ашигладаг эсвэл Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үгийг үнэн гэж үздэг олон хүн шашны ертөнцөд байдаг. Агуу, алдартай сүнслэг хүмүүсийн өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн тайлбарласан муу сургаал, төөрөгдлийг ч үнэн гэж авч үздэг. Үр дүнд нь тэд хүмүүст хууртаж, урхидуулдаг бөгөөд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүмүүс болдог. Тэгвэл үнэн хэрэгтээ үнэн гэж юу вэ? Бурханы ашигладаг хүмүүс болон Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үгэнд хандах зөв арга зам юу вэ? “Киноны хэсэг: Хүний хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үг нь үнэнийг төлөөлж чадах уу? (Монгол хэлээр)” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг”Монгол хэлээр

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. ” “Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг”Монгол хэлээр” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Сайн мэдээний найрал дуу

Сайн мэдээний дуу “Эзэн Есүсийг дуурайцгаа” Есүс Христ бол миний Хайртай хүн (гоё дуу)

Сайн мэдээний дуу “Эзэн Есүсийг дуурайцгаа” Есүс Христ бол миний Хайртай хүн (гоё дуу)

Есүс Бурханы ажлыг,
хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцээсэн,
анхаарлаа Бурханы хүсэлд хандуулж,
аминч зорилго, төлөвлөгөөгүй байсан.
Тэр Бурханы төлөвлөгөөг төвд нь тавьсан.
Тэнгэрлэг Эцэгт Тэр залбирч,
Тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайсан.
Тэр үргэлж эрж хайж бас залбирч байсан.
Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,
Махан биеэс нүүр буруулбал
Бурхан чамд амин чухал даалгавар өгч,
Түүнд үйлчлэх боломж олгоно.

Тэр ийнхүү залбирсан, “Бурхан Эцэг минь!
Хүсэл тань биелэх болтугай.
Миний хүслээр биш,
харин Таны төлөвлөгөө биелэх болтугай.
Таны гарт шоргоолж адил
сул дорой хүнд Та яагаад санаа тавина гэж?
Би Таны хүслийг биелүүлэхийг л хүсдэг,
Өөрийн хүссэнээр Надад үйлдээч.”
Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,
Махан биеэс нүүр буруулбал
Бурхан чамд амин чухал даалгавар өгч,
Түүнд үйлчлэх боломж олгоно.

Иерусалим руу явах замдаа
Есүсийн зүрх шаналж зовсон.
Гэсэн ч Тэр амлалтаа биелүүлхээр
Цовдлогдох газар луугаа урагшилсан.
Эцэст нь Тэр загалмайд хадагдан,
нүгэлт махан биеийн дүртэй болж,
Золин аврах ажлыг гүйцээн,
үхлийн дөнгөн дээгүүр өргөгдсөн.
Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,
Махан биеэс нүүр буруулбал
Бурхан чамд амин чухал даалгавар өгч
Түүнд үйлчлэх боломж олгоно.

Есүс 33 жил амьдарч
Бурханыг баярлуулах бүхнийг хийсэн,
хэзээ ч алдах, олох тухай бодолгүй,
Эцэг Бурханы хүслийг бодсон.
Эзэн Есүсийн энэ үйлчлэл
эгнэгт Бурханы хүсэлтэй нийцэж байсан.
Тиймээс золин авралын ачааг
Тэр гүйцээх чадалтай байсан.
Эцэс төгсгөлгүй зовлонг тэвчиж,
тоймгүй олон удаа Сатанд соригдсон.
Гэвч Тэр хэзээ ч итгэл алдраагүй.
Итгэл ба хайраар Бурхан Түүнд энэ ачааг өгсөн.
Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,
Махан биеэс нүүр буруулбал
Бурхан чамд амин чухал даалгавар өгч
Түүнд үйлчлэх боломж олгоно.

Зөвхөн ийм үед л
та нарыг Бурханы хүслийг биелүүлж,
Бурханы даалгаврыг гүйцээж,
Бурханд үнэнчээр үйлчилдэг гэж хэлж зүрхэлнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Posted in Сайн мэдээний кино

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи үнэхээр бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?

Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи үнэхээр бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?

Шашны ертөнц дэх ихэнх хүмүүс, “бүх судар Бурханы онгодыг хүртсэн” бөгөөд Библид байгаа бүхэн бол Бурханы үг гэж итгэдэг. Ийм төрлийн мэдэгдэл нь баримтуудтай нийцдэг үү? Библи бол ердөө Бурханы гэрчлэл, Бурханы ажлын тэмдэглэл бөгөөд бүхэлдээ Бурханы айлдваруудаас бүрдээгүй. Библийн дотроос зөвхөн Ехова Бурханы айлдсан үгс, Эзэн Есүсийн үгс, Илчлэлийн зөгнөлүүд, эш үзүүлэгчдэд Бурханы онгодоор өгөгдсөн үгс л Бурханы үг юм. Түүнээс өөр, үлдсэн хэсгийн ихэнх нь түүхэн тэмдэглэл болон хүний туршлагын тухай гэрчлэлүүд юм. Хэрвээ та Библийн жинхэнэ дотоод түүхийг мэдэхийг хүсвэл энэ видеог үзнэ үү!

Posted in Төгс Хүчит Бурханы үг

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй ” гэх агуулгуудыг багтаана. “Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр)” -ийг үргэлжлүүлэн унш

Posted in Христийн сүмийн видео

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна …

Posted in Сайн мэдээний кино

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ? (Монгол хэлээр)

Бурхан хэлэхдээ, “Бурханы үгийг хүний үг мэтээр ярьж болохгүй, тэр ч бүү хэл хүний үгийг Бурханы үг мэт ярьж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш, бие махбод болсон Бурхан нь Бурханаар ашиглагдаж буй хүн биш; энд мөн чанарын ялгаа бий.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэжээ. Бурхан хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажлаа хийхээр хоёр удаа махбод болсон бөгөөд хоёр тохиолдолд хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажилтай хамтран ажиллуулахаар Бурханы ашигласан зарим хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн аль аль нь хэвийн хүн чанартай, Ариун Сүнсний ажилтай байдаг, гэхдээ тэдний мөн чанар нь яг яаж ялгардаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг бид яаж мэдэх ёстой вэ? Энэ богино видео хариултуудыг нь илчилнэ.

Posted in Сайн мэдээний кино

Киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бүлэг ялагчдыг бий болгосон (Монгол хэлээр)

Киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бүлэг ялагчдыг бий болгосон (Монгол хэлээр)

Илчлэлийн номонд ийнхүү зөгнөсөн, “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн … Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: …” (Илчлэл 3: 7,10-12). Гай гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгоно гэж Илчлэлийн номонд зөгнөдөг. Ялагчдыг төгс болгох энэ ажил нь Бурханы ажил юм. Энэ нь хүний хийж чадах зүйл мөн үү? Эцсийн өдрүүд дэх Өөрийн ажлаараа Бурхан яаж энэ бүлэг ялагчдыг төгс болгодог вэ?