Posted in Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу

“Эцсийн өдрүүдийн шүүлт” Христийн хошин яриа (Монгол хэлээр)

“Эцсийн өдрүүдийн шүүлт” Христийн сүмийн хошин яриа (Монгол хэлээр)
Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12-13) гэж хэлсэн. Мөн 1 Петр 4:17-д: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” гэсэн байдаг. Энэ бичвэрүүд бүгд, эцсийн өдрүүдэд Эзэн үнэнийг илэрхийлж, Өөрт нь итгэдэг хүмүүсийн дунд шүүлтийн ажил хийхээр ирнэ гэж зөгнөдөг. Гэвч, Эзэнд итгэдэг учраас нүгэл нь уучлагдсан, Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх шаардлага байхгүй бөгөөд Эзэнийг ирэх үед шууд тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ гэж итгэл бишрэлтэй олон ах эгч итгэдэг. Энэ үзэл Бурханы үгтэй нийцэж байна уу? Эзэнд итгэдэг, нүгэл нь уучлагдсан байлаа гээд тэнгэрийн хаанчлалд ороход үнэхээр тэнцэнэ гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил чухам юуг хамардаг вэ? Хүн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхтэй энэ нь ямар хамаатай вэ? Эцсийн өдрүүдийн шүүлт хэмээх хошин яриа танд хариултыг нь илчилнэ.

Posted in Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу

“Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Хошин тоглолт)

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Үнэн гэдэг худал байх аргагүй” Жинхэнэ Христийг хуурамч христүүдээс хэрхэн ялгах вэ (Монгол хэлээр)
Эзэн Есүс, “Би удахгүй ирнэ” Эцсийн өдрүүд бол Эзэнийг ирэхэд нь хүлээн авах хамгийн чухал цаг үе бөгөөд шашны урсгалын итгэгч болох Жэн Хао’энь, Эзэн эргэн ирсэн хэмээн эхнэрийнхээ гэрчлэхийг сонсоод, эрж хайж, судлахыг хүсжээ. Гэвч чуулганых нь пастор түүнд саад болох гэж удаа дараа оролдон, “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24). хэмээх Библийн эшлэлийг уншиж өгнө. Тэгээд Эзэнийг ирсэн гэж номлодог хэн ч бай хуурамч гэж хэлэн, Жэн Хао’энийг эргэлзээнд автуулж орхижээ. Тэрээр жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таних тухай үнэний талуудыг эхнэрийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлгох чадвартай болж, эцэст нь төөрөгдлөөс ангижирчээ… Үнэн гэдэг худал байх аргагүй гэх бэсрэг хошин тоглолтыг таалан соёрхоно уу.

Posted in Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Эзэн хаалга тогшиж байна” Та эргэн ирсэн Есүсийг угтаж авсан уу

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Эзэн хаалга тогшиж байна” Та эргэн ирсэн Есүсийг угтаж авсан уу
“Эзэн хаалга тогшиж байна” хэмээх хошин тоглолт нь эцсийн өдрүүдэд Эзэн бидний зүрх сэтгэлийн хаалгыг хэрхэн үгээрээ тогшдог болохыг, мөн Бурханы дуу хоолойг ухаалаг охид хэрхэн сонсож, Хургатай хамт найрлаж чаддагийг тайлбарлана.
Чан Шоудао пастор Эзэний эргэн ирэхийг цаг үргэлж хүлээж ирсэн ч, Эзэн аль хэдийн эргэн ирсэн болохыг Жэнь ах гэрчлэхэд тэр өөрийн үзэл, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдаж, Эзэн үүлэн дээр эргэн ирнэ гэдэгт итгэн, үнэн замд зүрх сэтгэлийнхээ хаалгыг хаалттай байлгажээ. Гэвч, энэ удаад Жэнь ах Эзэний эргэн ирэлттэй холбоотой Бичвэрийн эшлэлүүдийг түүнтэй хэлэлцдэг бөгөөд Эзэн эцсийн өдрүүдэд шинэ үг хэлж, хүнийг ариусгахаар махбод болсон бие байдлаар илэрч, үүний дараа л сайныг шагнаж, мууг шийтгэхээр олонд харагдах тухай зөгнөл Библид байдгийг Чан пастор олж мэднэ. Үүний зэрэгцээ тэрээр Эзэн бидний хаалгыг тогшиж байна гэдгийн жинхэнэ утга учрыг болон Эзэний эргэн ирэлтийг угтан авах гол түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсож чадах явдал болохыг ойлгоно. Тэрээр Төгс Хүчит Бурханы үгнээс Бурханы дуу хоолойг эцэст нь олж сонсох үедээ зүрх сэтгэлийнхээ хаалгыг эцэстээ нээж, Эзэний эргэн ирэлтийг угтан авдаг.

Posted in Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг

Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна …

Posted in Чуулганы амьдрал—Янз бүрийн цуврал шоу

Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү?

Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү? (Монгол хэлээр)

Лай Энь нь, үүлэн дээр бууж ирж байгаа Эзэн л биш бол бүгд хуурамч Христ, мөн Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж номлож байгаа ямар ч үг бол худал хуурмаг гэж итгэдэг, гэр чуулганы пастор юм. Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эдгээр сургаалыг олон хүн судалж, хүлээн зөвшөөрсөн гэж зээ хүү Ли Чэнгуан нь түүний чуулганыханд гэрчилж байгаа тухай олж мэдээд Лай Энь уурлаж бухимдан, чуулганаа битүүмжлэхийг нэг ажилчиндаа даруйхан даалгав. Гэвч яг тэр мөчид, Ли Чэнгуан охин Шиньминд нь номлохоор очсон гэдгийг тэрээр олж дуулсан бөгөөд үнэн замыг судлахад нь охиндоо саад хориг хийхээр оролдож, улмаар ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ. Эцсийн үр дүн нь ямар байх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл “Антихрист илчлэгдсэн нь” хэмээх хошин бэсрэг тоглолтыг хүлээн авч үзээрэй.